A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛИЙН ТАТВАР,ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Улсын Их Хурлын 2008 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:

Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (т ө гр ө г өө р)
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн т ү лш
90 х ү ртэл 90 болон т үү нээс дээш
1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээх ү рэн, Баянхошуу, Бичигт, Хавирга 0.000 0.000 0.000
2 Ханх, Ульханмайхан 0.000 0.000 0.000
3 С ү хбаатар, Замын- Үү д, Эрээнцав, Алтанбулаг 120.000 170.000 30.000

/1-р зүйлийг 2010 оны 4 сарын 7-ны 87-р хүчингүй болгосон/

2. Импортоор оруулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн "5" хувиар тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар тогтоол, "Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 365 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ