- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-07-07-ны өдрийн 187-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-07-07-ны өдрийн 187-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:
¹ | Хилийн боомтын нэр | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) | ||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) | Дизелийн түлш | |||
90 хүртэл | 90 болон түүнээс дээш |
1 | Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга | 0.000 | 0.000 | 0.000 |
2 | Ханх, Ульханмайхан | 0.000 | 0.000 | 0.000 |
3 | Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг | 120.000 | 170.000 | 115.000 |
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн татвар, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
