A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Азийн хөгжлийн банк, БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Чойр-Сайншанд-Замын Үүдийн чиглэлийн 432 км хатуу хучилттай зам барилгын ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын "Чайна Гео-Инжиниринг Корпорац"-ийн 500, "Шингли инжиниринг энд констракшн" компанийн 537, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Эрдэнэт-Булган-Уньтын чиглэлийн 146 км хатуу хучилттай замын төслийн гүйцэтгэгч "Насны зам" ХХК-ийн 275, Булган-Үенч-Ховдын чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэгч "Читай" ХХК-ийн 100, Ханбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай замын гүйцэтгэгч "Алтанзам гүүр" ХХК-ийн 174, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан, "Абу даби" хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Тайширын усан цахилгаан станцын тоног төхөөрөмж нийлүүлэгч "Камко интернейшнл" компанийн 60, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лаборатори барих "Хунан констракшн инжиниринг групп корпорац"-ийн 280, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх "Өндөрбуянт холдинг" ХХК-ийн 350, "Хилчин өргөө" цогцолбор хотхон барих "Гун-да" ХХК-ийн 120 инженер техникийн болон мэргэжлийн ажилтанд 2010 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

2. "Чайна Гео-инжиниринг Корпорац"-ийн 500, "Шингли инжиниринг энд констракшн" компанийн 537, "Насны зам" ХХК-ийн 275, "Камко интернейшнл" компанийн 60, "Хунан констракшн инжиниринг групп корпорац"-ийн 280 инженер техникийн болон мэргэжлийн ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2010 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ