A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 104

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Уул уурхай, газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгжийн 2010 онд гадаадаас авч ажиллуулах инженер техникийн болон мэргэжлийн ажилтны тоог хавсралт ёсоор баталж, тэдгээрт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.

2. Оюутолгойн ордыг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто интернэшнл Холдинг Лимитед компани хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан хувь хэмжээг баримтлан Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах арга хэмжээг хамтран зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2010 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ