- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-09-15-ны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-09-15-ны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 207
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:
№ | Хилийн боомтын нэр | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төг/ | ||
Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/ | Дизелийн түлш | |||
90 хүртэл | 90 болон түүнээс дээш | |||
1 | Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга | 0.000 | 0.000 | 0.000 |
2 | Ханх, Ульханмайхан | 0.000 | 0.000 | 0.000 |
3 | Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг | 150.000 | 220.000 | 215.000 |
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 187 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
