A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 232

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Батлан хамгаалах яамны харьяа "Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор" төвийн барилгыг барьж байгаа "БСИЖМН" ХХК-ийн инженер техникийн болон мэргэжлийн 60 ажилтанд 2010 оны 9 дүгээр сарын 15-наас 2010 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

2. "БСИЖМН" ХХК-ийн инженер техникийн болон мэргэжлийн 60 ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажилтныг хугацаанд нь буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргүүлэхийг Батлан хамгаалахын сайд Л.Болдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ