A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-11-10 ны 292-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-11-10 ны 292-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 263

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:

¹ Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш
90 хүртэл 90 болон түүнээс дээш
1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга 0.000 0.000 0.000
2 Ханх, Ульханмайхан 0.000 0.000 0.000
3 Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг 210.000 200.000 135.000

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 245 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД