- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2011-04-06-ны 109-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2011-04-06-ны 109-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 68
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:
№ | Хилийн боомтын нэр | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) | ||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) | Дизелийн түлш | |||
90 хүртэл | 90 болон түүнээс дээш | |||
1 | Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга | 0.0 | 0.0 | 0.0 |
2 | Ханх, Ульханмайхан | 0.0 | 0.0 | 0.0 |
3 | Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг | 160.000 | 250.000 | 130.000 |
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
