- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газар хоорондын хэлэлцээр, бүтээгдэхүүн хуваах гэрээ, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 100 мянган орон сууц хөтөлбөр болон улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийн хүрээнд гадаадаас 2011 онд авч ажиллуулах инженер техникийн болон мэргэжлийн ажилтанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан аж ахуйн нэгжид зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.
2. Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан, "Абу Даби" хөгжлийн сантай байгуулсан гэрээнд аливаа татвар, төлбөрөөс чөлөөлөхөөр заасны дагуу "Чайна гео-инжиниринг" корпорацийн 370, "Шингли инжиниринг энд констракшн" компанийн 272, "Чайна жиансү жианда констракшн" компанийн 281, "Синохайдро" корпорацийн 10, "Хунан констракшн инжиниринг групп" корпорацийн 300, "БСИЖМН" ХХК-ийн 140 инженер техникийн болон мэргэжлийн ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс зохих журмын дагуу чөлөөлсүгэй.
3. Энэ тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2011 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх