A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 164

Улаанбаатар хот

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ (Оюу Толгой ХХК)

Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Оюу Толгой" ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах гэрээ байгуулахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

2. "Оюу Толгой" ХХК-ийн төлсөн урьдчилгаа төлбөрийг 2012 оноос эхлэн "Оюу Толгой" ХХК-ийн төлбөл зохих татвараас суутган тооцож байхыг Татварын ерөнхий газар (Б.Баттөмөр)-т даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын бонд арилжих тухай" Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 301 дүгээр тогтоолын "287.5 (хоёр зуун наян долоон сая таван зуун мянган)" гэснийг "115.0 (нэг зуун арван таван сая)" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ