A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-23-ны 134-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

/ЗГ-ын 2012-11-23-ны 134-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 166

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:

Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш
90 хүртэл 90 болон түүнээс дээш
1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга 0.0 0.0 0.0
2 Ханх, Ульханмайхан 0.0 0.0 0.0
3 Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг 170,000.0 230,000.0 0.0

(1-р зүйлийг 2011-06-10-ны 182-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг "0" хувиар 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус тус тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.