A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 182

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:

Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш
90 хүртэл 90 болон түүнээс дээш
1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга 0.0 0.0 0.0
2 Ханх, Ульханмайхан 0.0 0.0 0.0
3 Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг 80,000.0 100,000.0 0.0

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 166 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

(Энэ тогтоолыг 2011-07-06-ны 206-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)