- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 248
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн МонголУлсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:
№ | Хилийн боомтын нэр | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) | ||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) | Дизелийн түлш | |||
90 хүртэл | 90 болон түүнээс дээш | |||
1 | Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга | 0.0 | 0.0 | 0.0 |
2 | Ханх, Ульханмайхан | 0.0 | 0.0 | 0.0 |
3 | Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг | 0.0 | 0.0 | 100.000 |
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 206 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
( Энэ тогтоолыг 2011-11-09-ний 318-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт