- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 195
Улаанбаатар хот
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоог сайжруулахад шаардагдах 11.6 (арван нэгэн тэрбум зургаан зуун сая) тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд, Улаанбаатар хотын барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг шалгах, үнэлэлт хийх нүүдлийн станц шинээр авахад шаардагдах 1.9 (нэг тэрбум есөн зуун сая) тэрбум төгрөгийг Шадар сайдын төсвийн багцад тусгах замаар тус тус шийдвэрлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
2. Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, олон нийтийн болон орон сууцны барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг шалгах, үнэлэлт өгөх ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг 2012 оны 1 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
