- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 222
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 6 дахь заалт, Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах "Дорнод газрын тос" төрийн өмчийн оролцоотой компани байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.
2. "Концессын зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 11 дүгээр бүлгийг нэмсүгэй:
(Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тул энэ заалт хүчингүй)
3. "Дорнод газрын тос" компанийн хувийг эзэмших аж ахуйн нэгжийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг боловсруулж хууль тогтоомжийн дагуу батлуулах арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
