A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 59-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 294

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлын 2010 оны 45 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2011 оны 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үндэсний үйлдвэр төсөл"-ийг хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн өмчийн оролцоотой үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгааг үргэлжлүүлэн хийж тодотгосны үндсэн дээр үйлдвэрийг үүсгэн байгуулах хэлэлцээр хийж, дүрэм, бүтцийг хууль тогтоомжийн дагуу боловсруулж, батлах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

3. Үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийн зээлд Засгийн газраас баталгаа гаргахгүйгээр өөрийн эзэмших хувь оролцооны хэмжээнд хөрөнгө оруулж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай. /ЗГ-ын 2013-1-12-ны 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД