- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан, "Абу даби" хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр Тайширын усан цахилгаан станцын барилгын ажлын гүйцэтгэгч "Синохайдро" корпорацийн 10, БНХАУ-ын буцалтгүй тусламжийнхөрөнгөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лаборатори барих "Хунан констракшн инженеринг групп" корпорацийн 70, Батлан хамгаалах яамны харьяа Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төв барих "БСИЖМН" ХХК-ийн 60, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул, судалгаа, олборлолтын ажил гүйцэтгэх "Петрочайна дачин тамсаг Монгол" ХХК-ийн 3185, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр барих,далдуурхайн2 дугаар босоо амны цамхаг, цэвэршүүлээгүй усны хоолой,далдуурхайн1 дүгээр босоо амны хөндлөн малталтын үргэлжлэл болон уурхайн бусад дэд бүтцийн барилга, байгууламж барих ажлыг гүйцэтгэх "Оюутолгой"төслийн инженер техникийн болон мэргэжлийн 7613ажилтанд 2012 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгох, мөн2011 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан"Оюутолгой" төслийн инженер техникийн болон мэргэжлийн 3898ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийнхугацааг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.
2."Синохайдро" корпорацийн 10, "Хунан констракшн инженеринг групп" корпорацийн 70, "БСИЖМН" ХХК-ийн 60 инженер техникийн болон мэргэжлийн ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Оюутолгой ордыг ашиглах талаарМонгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз Монголия ИНК" ХХК, "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тинто интернэшнл Холдинг лимитед" компани хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан хувь хэмжээг баримтлан Монгол Улсын иргэдийг "Оюутолгой" төсөлд авч ажиллуулах арга хэмжээг хамтран зохион байгуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.
4.Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2012 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
