A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 59

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 432 км хатуу хучилттай замын барилгын ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын "Чайна гео инженеринг" корпорацийн 100, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар баригдах Ховд аймгийн Тэмээн хүзүү-Бага-Улааны даваа чиглэлийн 110.8 км хатуу хучилттай замын барилгын ажлын гүйцэтгэгч "Чайна жиангсү жианда констракшн" компанийн 450, Засгийн газар хоорондын зээлийн хөрөнгөөр баригдах Ховд аймгийн Ховд-Манхан сумын чиглэлийн 85.3 км хатуу хучилттай зам, Баян-Өлгий аймгийн Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60 км хатуу хучилттай замын барилгын ажлын гүйцэтгэгч "Чайна гезоба групп" компанийн 568, Kонцессын гэрээний дагуу Завхан аймгийн Тэлмэн суманд дулааны цахилгаан станц барих "Шинэ азиа майнинг групп" ХХК-ийн 400, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх "Доншен газрын тос" ХХК-ийн 350, "Петроматад" ХХК-ийн 250, "Капкорп Монголиа" ХХК-ийн 150, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "100 мянган айлын орон сууц" төслийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх "Гун да" ХХК-ийн 320, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн ажлыг гүйцэтгэх "Чайна камк инженеринг" ХХК-ийн 294, улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км хатуу хучилттай зам, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч "Шинжиан инженеринг констракшн" компанийн 650, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 57 км хатуу хучилттай замын барилгын ажлын гүйцэтгэгч "Шинжиан бэйшин зам гүүрийн бүтээн байгуулалт" компанийн 154, Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч "Читай" ХХК-ийн 100, Улаангом-Хяргас нуур чиглэлийн 85 км хатуу хучилттай авто зам, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэгч "Шинжиан шин фа" компанийн 400, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол төмрийн хүдрийн уурхайд баяжуулах үйлдвэр барих "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн 500, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баяжуулах үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, тохируулга хийх, төмөр зам болон хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэгч "Энержи ресурс" ХХК-ийн 1100, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийн түлшний үйлдвэр барих, гэр хорооллын айлыг орон сууцжуулах ажлын хүрээнд 3008 айлын орон сууц барих "М-Си-Эс Холдинг" ХХК-ийн 1000, Говь-Алтай аймгийн Хар бэлийн нүүрсний ордод хайгуул, судалгаа хийх, уурхайн тоног төхөөрөмжийн угсралт, хяналт тохиргоо, сургалт, тээвэрлэлт гүйцэтгэх "Глобал гүүр транс" ХХК-ийн 300, Дорноговь аймгийн Өргөн сумын Сэнжит худаг шохойн чулууны ордыг түшиглэн цементийн үйлдвэр барих "Сэнж сант" ХХК-ийн 80, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгийн яаралтай тусламжийн үйл ажиллагаа эрхэлдэг "Медика монгол" ХХК-ийн 50 инженер техникийн болон мэргэжлийн ажилтанд 2012 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.

2. "Чайна жиангсү жианда констракшн" компанийн 450, "Чайна гео инженеринг" корпорацийн 100 инженер техникийн болон мэргэжлийн ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2012 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ