A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 107

Улаанбаатар хот

ГАШУУНСУХАЙТ,ШИВЭЭХҮРЭН БООМТУУДЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГБАТЛАХ ТУХАЙ

Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гашуунсухайт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1 дүгээр, Шивээхүрэн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2 дугаар хавсралтад заасан бүрдэлтэйгээр тус тус баталсугай.

2. Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг богино хугацаанд боловсруулан баталж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун), Төрийн өмчийн хороо (Б.Заяабал), Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраад тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.ДАШДОРЖ