A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

6 сарын 5-ны өдөр хот

Дугаар 198

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сайншанд-Ухаахудаг чиглэлд болон Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих "Монголиан транс лайн" ХХК-ийн 500, "Энержи ресурс рейл" ХХК-ийн 500, улсын төсвийн хөрөнгөөр Тариалан-Мөрөнгийн чиглэлийн 79 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэгч "Эйч кэ би интернэшнл холдинг" ХХК-ийн 178, Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэгч "Шинжиан Шин Фа" компанийн 400, "100 мянган айлын орон сууц" төслийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх "Өрнө-Өрнөх" ХХК-ийн 200 инженер, техникийн болон мэргэжлийн ажилтанд 2012 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.

2. Монгол Улсын Засгийн газар болон Мянганы сорилтын корпорациар дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа АНУ-ын Засгийн газар хоорондын Мянганы сорилтын гэрээний Чойр-Сайншандын чиглэлийн 176.4 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгч "Жянши уотэр энд хайдропауэр констракшн" компанийн 400, "Халла инженеринг энд констракшн" корпорацийн 314 инженер, техникийн болон мэргэжлийн ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэ тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2012 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ