- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДАД ГАРГАХ ИДЛЭГ ШОНХОРЫН ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 195
Улаанбаатар хот
ГАДААДАД ГАРГАХ ИДЛЭГ ШОНХОРЫН ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Ан агнуурын тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2012 онд гадаад оронд амьдаар нь гаргах идлэг шонхор шувуу 150 толгой байхаар тогтоосугай.
2. Гадаад оронд амьдаар нь идлэг шонхор гаргах ажлыг хуулийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A
