A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 1997 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх дүрэм"-ийн 1-д заасан "Сангийн яамны Бүртгэл-магадлагааны хэлтэс" гэснийг холбогдох хуульд өөрчлөлт оруулан бүтцийг нэг мөр тогтоох хүртэл "Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо" гэж өөрчилсүгэй. .

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН