A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 10 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 206

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 1998 оны 40 дүгээр тогтоолоор баталсан "Соёл, урлагийн сангийн дүрэм"-ийн 2 дугаар заалтын "... хөгжүүлэх ..." гэсний дараа "соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх" гэж, мөн дүрмийн 14 дүгээр заалтад "м) соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх" гэж тус тус нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД