A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2000 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлэх дүрэм"-ийн 7, 8 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"7.Зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд зориулан орон нутгаас нийлүүлэх бараа, материал, бусад бүтээгдэхүүний улсын захиалга-даалгаврыг Батлан хамгаалах яам салбарынхаа тухайн жилийн батлагдсан урсгал төсөв, аймаг, нийслэлийн эдийн засгийн боломж, саналтай уялдуулан нэр төрөл, тоо хэмжээгээр боловсруулж Засгийн газрын нэрийн өмнөөс холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тухайн жилийн өмнөх оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан хүргүүлнэ.

8.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох журмын тухай хууль"-ийн дагуу хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын дунд тендер зарлах журмаар орон нутгаас зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд бараа, материал, бусад бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг зохион байгуулан Батлан хамгаалах яамнаас хүргүүлсэн захиалга-даалгаврыг биелүүлэх үүрэг хүлээнэ."

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ