- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1997 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 1995 оны 170 дугаар тогтоолоор баталсан Монголын хөрөнгийн биржийн түр дүрмийн Өмч хувьчлалын комисстой холбогдсон зүйл, заалтыг Сангийн яам болгон өөрчлөн найруулсугай.
2.Мөн дүрмийн 10 дугаар зүйлд "Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын орлогч дарга, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга" гэснийг "Төрийн өмчийн хороо болон Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч" гэж өөрчилсүгэй.
З.Хөрөнгийн биржийг зах зээлийн сонгодог хэлбэрээр өөрчлөн зохион байгуулах, үнэт цаасны зах зээлийг цаашид хөгжүүлэх тусгай хөтөлбөрийг 1997 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН
САНГИЙН САЙД П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
