A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2004 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 151

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 3.6-г дор дурдсанаар өөрчилсүгэй:

"3.6.Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийг цол, амжилтаар нь дараахь байдлаар эрэмбэлэн жагсаалтад оруулна:"

2. Мөн дүрмийн 3.1-ийн "...2 хоногийн өмнөх өдрийн 10.00 цагаас эхлэн бүртгэж, баяр наадмын өмнөх өдрийн 18.00 цагт дуусгана" гэснийг "...долоо хоногийн өмнө бүртгэж дуусгана" гэж өөрчлөн найруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 257

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.1, 15.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийг 2 дугаар хавсралт, "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм"-ийг 3 дугаар хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны дүрэм"-ийг 4 дүгээр хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харвааны дүрэм"-ийг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2023 оны 254 дугаар тогтоол, 3 дугаар хавсралтад Засгийн газрын 2023 оны 255 дугаар тогтоолоор  тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын 1-д заасан дүрмийг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр, "Дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 151 дүгээр, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр, "Үндэсний их баяр наадмын талаар авах зарим арга хэмжээний тухай" 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН