- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ, НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ, НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 150
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Байгаль орчны улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор баталсан "Байгаль орчны улсын хяналтын дүрэм"-ийн З дугаар зүйлийн "албаны орлогч дарга" гэснийг "албаны дарга" гэж өөрчилж, мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн "Улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор" гэснийг хассугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэмд өөрчлөлт, нэмэлт оруулах, тогтоолын заалт хүчингүй болгох тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
