- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 99
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-ийн 54-т "хүн тээсэн автобус, троллейбус, ачааны автомашины хурдыг" гэсний дараа "улсын чанартай, хатуу хучилттай замд цагт 70 км, бусад" гэж нэмсүгэй. .
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
