A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 259

"Шуудангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2003 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Харилцаа холбооны зохицуулах хороог байгуулах, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан "Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм"-д дор дурдсан агуулга бүхий 27 дугаар заалт нэмсүгэй:

"27. Шуудангийн алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:

1/давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн талаар санал боловсруулж хорооны хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах;

2/шуудангийн нэгдсэн кодыг боловсруулж хэрэгжилтэд нь хяналт тавих;

3/тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн гомдол, маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал боловсруулж хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;

4/аймаг, нийслэл, хот хооронд шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг боловсруулах;

5/шуудангийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авах;

6/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг."

2. Мөн дүрмийн З дугаар заалтын "Харилцаа холбооны" гэсний дараа "тухай, Шуудангийн тухай", 7 дугаар заалтын "мэдээлэл, захиргааны" гэсний дараа "; Шуудангийн" гэж тус тус нэмсүгэй..

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД