A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 12

Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Үндэсний хороо байгуулах тухай" Засгийн газрын 1999 оны 123 дугаар тогтоолоор баталсан "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дүрэм"-ийн 1.6 -д "Үндэсний хорооны гишүүдэд мөнгөн урамшуулал олгоно" гэж нэмсүгэй.

2.Мөн дүрмийн 3.15 дахь заалтын "хэлэлцээр байгуулж" гэснийг "хэлэлцээрийн" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН