- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДУУСААГҮЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ДУУСААГҮЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
1998 оны 8 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 146
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
Зориулалтаар нь барьж ашиглах шаардлагагүй болсон, хавсралтад дурдсан дуусаагүй барилга байгууламжуудыг дуудлагын худалдаагаар хувьчлахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
