A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

2004 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 29

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хот суурин газрын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй захын хорооллын хэрэглэгчид болон хөдөөгийн хүн амд зориулан өөрийн хөрөнгөөр цахилгаан эрчим хүч, усан хангамж, мэдээлэл холбооны шугам сүлжээ, нийтийн ахуйн үйлчилгээний зориулалттай цэг барьж тэдгээрийг үндсэн сүлжээ эзэмшигчдэд түрээсээр ашиглуулах буюу тодорхой хугацааны дараа хөрөнгө оруулалтаа нөхөн авах, эсхүл шугам сүлжээ, барилга байгууламжаа ашиглан үйлчилгээ үзүүлж шимтгэл авах нөхцөлтэйгээр гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дээрх ажил, үйлчилгээнд татан оролцуулах арга хэмжээг зохих хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД