- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮҮРЭГ, СУМ, ХОРОО, БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ДҮҮРЭГ, СУМ, ХОРОО, БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ТУХАЙ
1996 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 136
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт болон "Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн тухай" Монгол Улсын Их Хурлын 1996 оны 36 дугаар тогоолд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн жишгийг дор дурдсанаар тогтоосугай:
-Нийслэлийн дүүргийн засаг дарга 27000-32000 төгрөг
-Сумын засаг дарга 25000-30000 төгрөг
-Хорооны засаг дарга 20000-24000 төгрөг
-Багийн засаг дарга 17000-21000 төгрөг
/Энэ хэсэг Засгийн газрын 1997 оны 158 дугаар тогтоолоор хүчингүй болсон./
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан албан хаагчдын албан тушаалын сарын цалинг тухайн албан хаагчийн ажлын ур чадвар, мэргэжлийн бэлтгэл, туршлага болон хариуцсан засаг захиргааны нэгжийн хүн амын тоо, нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн хэмжээ, байршил зэргийг нь харгалзан дурдсан жишигт багтаан тогтоож байхыг нийслэл, харьяалах аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
3.Энэ тогтоолыг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга нарын 4, 5 дугаар сарын цалингийн зөрүүг энэ оны 6 дугаар сарын 15-ны дотор багтаан нөхөн олгохыг нийслэл, харьяалах аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A
