A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 226

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 29 дүгээр зүйл, 30 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Дуудлагын худалдаагаар худалдах төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай

2. Хавсралтад дурдсан үл хөдлөх хөрөнгийн худалдагдах үнийн дүнгийн 10 хүртэл хувьд хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр болон ягаан тасалбарыг төлбөрт тооцон авахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН