- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРМҮҮД БАТЛАХ ТУХАЙ /2009 оны 72 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРМҮҮД БАТЛАХ ТУХАЙ /2009 оны 72 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1999 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 100
Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтын, "Барилгын техникийн улсын хяналтын дүрэм"- ийг 2 дугаар хавсралтын /Энэ хавсралтыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ ёсоор тус тус баталсугай.
2.Барилга байгууламжид улсын гэрчилгээ олгох ажлыг 2002 онд багтаан хийхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын хяналтын дүрмүүд батлах тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 211 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Текст томруулах
A
A
A
