- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын хяналтын дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын хяналтын дүрэм/
Дугаар 210
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын хяналтын дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай..
.2.Мэргэжлийн зохих хүмүүст улсын байцаагчийн эрх олгох замаар ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний хяналтыг нэмэгдэл орон тоо, зардал гаргалгүйгээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
