A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ-/Энэхүү тогтоолыг Засгийн газрын 2006 оны 140 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1998 оны 8 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 165

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/-ийн үлгэрчилсэн дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/-ийн дүрмийг батлуулан мөрдүүлэх арга хэмжээ авахыг Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ