- Нүүр
 - Засгийн газрын тогтоол
 - ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дүрэм)
 
                            МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
1997 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 91
Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн З дахь хэсгийн З-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 135 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн дүрмийг батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН
ГЭГЭЭРЛИЙН САЙД Ч.ЛХАГВАЖАВ
Текст томруулах
A
A
A
                                                                                    
                            
Нүүр
 
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх