A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрэм/

1997 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 90

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1 ."Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухаан, технологийн сангийн тухай" Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, уг тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэм"-ийн 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ГЭГЭЭРЛИЙН САЙД Ч.ЛХАГВАЖАВ