- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замын тээврийн үндсэн дүрэм, Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрэм, Төмөр замын ажилтны сахилгы

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр
Дугаар 9
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замын тээврийн үндсэн дүрэм, Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрэм, Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм/
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Төмөр замын тээврийн үндсэн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрэм"-ийг 2 дугаар хавсралтаар, "Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм"-ийг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улаанбаатарын төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын талаар авах зарим зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 29 дүгээр тогтоол, "Улаанбаатарын төмөр замаар ачаа, зорчигч, тээш тээвэрлэх үндсэн дүрмийг батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаар тогтоол, "Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэвийн ажиллагааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 17 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "б" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН
ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД Г.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
