- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 48-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-1-18-ны өдрийн 48-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1999 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 209
"Галын аюулгүй байдлын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Гал түймэртэй тэмцэх газрын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтын, "Гал түймрийн улсын хяналтын дүрэм"-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын гал түймрийн хяналтын тухай дүрмийг батлах тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 257 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Сангийн сайд бөгөөд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
