A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /2006 оны 314 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

1998 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 186

Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн хамтаар салбар зөвлөлийн ажилд мэргэжлийн туслалцаа тогтмол үзүүлж байхыг Байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтод даалгасугай.

З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тогтоож, дүрмийг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар тогтоолын З дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ