A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 214

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Усны үндэсний хорооны дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1999 оны З дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

“Дарга -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
Гишүүд: -Санхүү,эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга.
Нарийн бичгийн дарга -Үндэсний хорооны ажилтан.”