- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Үнэт металлын сорьц, эрдэнийн чулууны чанарын улсын хяналтын дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Үнэт металлын сорьц, эрдэнийн чулууны чанарын улсын хяналтын дүрэм/
1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 33
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Үнэт металлын сорьц, эрдэнийн чулууны чанарын улсын хяналтын дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдон "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1991 оны10 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаар тогтоол, "Сорьцын улсын хяналтын дүрэмд нэмэлт оруулах тухай" 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаар тогтоол, "Сорьцын улсын хяналтын дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 1995 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
(Энэ тогтоолыг 2010-11-03-ны 281-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
