- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМТ ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛИЙН НОРМЫГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2011 оны 279 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМТ ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛИЙН НОРМЫГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2011 оны 279 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1999 оны 2 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 180 дугаар зарлигаар цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1" Ерөнхий зориулалтын цэрэг, хилийн болон дотоодын цэргийн албан хаагчдын хувцас, хэрэглэлийн норм"-ыг 1 дүгээр хавсралтын, "Цэргийн албан хаагчдын хувцасны өнгө, материалын ялгаа"-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаас бусад тусгай зориулалтын болон ажлын хувцас, хэрэглэлийн нормыг цэргийн албан хаагчдын гүйцэтгэх үүргийн онцлогтой уялдуулан 1999 оны 1 дүгээр улиралд багтаан шинэчлэн баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид зөвшөөрсүгэй.
3.Батлагдсан норм, төсвийг үндэслэн цэргийн албан хаагчдыг хувцас, хэрэглэлээр хангах арга хэмжээ авахыг төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч нарт даалгасугай.
(Энэ тогтоолыг 2011-09-21-ний 279-р тогтоолоор хүчингүй болсонлд тооцсон)
Текст томруулах
A
A
A
