- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН ХХҮI ИХ ХУРЛЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН ХХҮI ИХ ХУРЛЫН ТУХАЙ
2004 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 107
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Дэлхийн яруу найрагчдын ХХҮI их хурлыг 2006 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулах Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг зүйтэй гэж үзсүгэй
2. Дэлхийн яруу найрагчдын ХХҮI их хурлыг зохион байгуулах үндэсний хороог 1 дүгээр, ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
3. Их хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж, уг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил жилийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
