A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /1999 оны 100 дугаар тогтоол/

Дугаар 186

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дүрмүүд батлах тухай" Засгийн газрын 1999 оны 6дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "хувийн хэрэг хөтлөх", "Хууль зүйн сайд Л.Цог" гэснийг тус тус хассугай.

2. Засгийн газрын 1999 оны 100 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм"-ийн 19 дүгээр зүйлийг "19.Энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн гэрчилгээг Барилга техникийн хяналтын асуудал хариуцсан Засгийн газрын агентлаг олгоно." гэж өөрчлөн найруулж, мөн дүрмийн 18 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод

хэргийн сайд Ц.НЯМДОРЖ