- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах албаны дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах албаны дүрэм/
1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 146
Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах албаны дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай..
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Улсын хяналтын дүрмүүд батлах тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 211 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай..
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ
Текст томруулах
A
A
A
