- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1999 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 142
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор баталсан "Гаалийн улсын байцаагчийн сахилгын тусгай дүрэм"-ийн 7, 8 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"7.Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 58 дугаар зүйл болон өргөсөн тангараг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байцаагчид тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа буюу давтан үйлдсэнийг харгалзан дараахь сахилгын шийтгэл ногдуулна:
а/сануулах;
б/зэрэг дэвийг нэг жил хүртэл хугацаагаар бууруулах;
8.Сахилгын шийтгэлийг Гаалийн ерөнхий байцаагчийн шийдвэрээр ногдуулах бөгөөд харин байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн туслах түшмэлийн албан тушаалд ажиллаж буй байцаагчид гаалийн газар, хорооны дарга энэ дүрмийн 7-гийн а,б-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулж болно."
2."Гаалийн улсын байцаагчийн сахилгын тусгай дүрэм"-ийн 12 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
