A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ЭРХЛЭХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, УГ ШАГНАЛЫГ ОЛГОХ ЖУРМЫН ТУХАЙ

1993 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг шилдэг зохиол,бүтээл туурвиж монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ соён гийгүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, шүүмжлэгч нарт олгож байхаар тогтоосугай.

2.Уг шагналыг олгох журмыг энэ тогтоолын хавсралтын ёсоор баталсугай.

3 дахь хэсэг ЗГ-н 1996 оны 238 дугаартогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал бий болгох тухай" Сайд нарын Зөвлөлийн 1964 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 448 дугаар тогтоолын 1, 2 дугаар зүйл, "Д.Нацагдоржийн шагнал эрхлэх комиссын дүрмийг батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1966Ноны 6 дугаар сарын 1-ний өдрийн 194 дүгээр тогтоол, "Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал эрхлэх комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.